НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ХУРАЛДЛАА.

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ХУРАЛДЛАА.

 

🇲🇳Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, өмнөх зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, Нийслэлд хэрэгжиж буй ус хангамж, үерийн эрсдэлийг бууруулах төсөл, арга хэмжээ болон худалдан авах ажиллагааны явцыг хэлэлцлээ.

✅ Хотын дарга Х.Нямбаатарын өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн 15 үүрэг даалгаврын биелэлт 74 хувьтай байна.

➡️ Мөн Улаанбаатар хотод үерийн эрсдэлийг бууруулах 6 байршлын төсөл, ус хангамжийн 4 байршлын төсөл хэрэгжиж буйг танилцууллаа. ➡️Нийслэлийн хэмжээнд цаашид ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

📌 2026-2033 онд хэрэгжих “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 366.2 км үерийн хамгаалалтын суваг, 23 км хамгаалалтын даланг шинээр барихаар төлөвлөжээ. Төслийн ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

💧 Мөн 2027-2032 онд хэрэгжих “Туул усан цогцолбор” төслийн суурь судалгааны ажил 90 гаруй хувьтай байна. Тус цогцолбор ашиглалтад орсноор Нийслэлийн усны хэрэгцээнд 50 сая шоо метр ус тогтмол нийлүүлэх, хур бороо ихтэй үед 50 сая шоо метр усыг хуримтлуулах боломж бүрдэх юм.

🇲🇳✅Шуурхай зөвлөгөөний үеэр боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, "COP17" зохион байгуулах бэлтгэлийг хангах, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулах ажлыг жигдрүүлэх зэрэг үүрэг даалгаврыг холбогдох ажлын хэсгүүдэд өглөө.