ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.


🇲🇳 Нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газартай санхүү, хөрөнгө оруулалтын менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгууллаа.
✅ Гэрээний хүрээнд Говь-Алтай аймгийн хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээг санхүүжилтийн эх үүсвэртэй уялдуулах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.
➡️ Тус хамтын ажиллагаа нь орон нутгийн төсөл, хөтөлбөрийг бодит тооцоо, зах зээлийн нөхцөл, хөрөнгө оруулалтын боломжид тулгуурлан боловсруулах, санхүүжилт татах түвшинд бэлтгэхэд чиглэж байна.
🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь стратегийн төслүүдийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын бүтэц, төсвийн бус эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн туршлагадаа тулгуурлан орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдсан хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.