ЛЮКСЕМБУРГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР НОГООН БОНДЫН ТАЛААРХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Баярмаа, Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн, ҮАКГ-ын дарга Л.Цолмонтуяа нар Санхүү банкны Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Д.Энхжаргалын хамт Люксембургийн хөрөнгийн бирж дээр ногоон бонд, тогтвортой санхүүжилтийн чиглэлээр уулзалт хийлээ.
Люксембургийн хөрөнгийн биржийн дэргэдэх Luxembourg Green Exchange /LGX/ нь ногоон болон тогтвортой үнэт цаасанд зориулсан дэлхийн анхны платформуудын нэг бөгөөд Олон Улсын ногоон бондын зах зээлд чухал байр суурь эзэлдэг.
Уулзалтын хүрээнд ногоон бонд гаргах Олон Улсын шаардлага, хөрөнгө оруулагчдын шалгуур, ESG тайлагнал, аудит, баталгаажуулалт, ил тод байдлын стандартын талаар санал солилцов.
Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүч, ногоон барилга, ус, хог хаягдлын дэд бүтэц, цахилгаан тээвэр, тогтвортой хөдөө аж ахуй зэрэг салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт татах хэрэгцээ нэмэгдэж байна. Энэ хүрээнд Олон Улсын жишигт нийцсэн ногоон бонд гаргах нь санхүүжилтийн шинэ эх үүсвэр татах, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн төслүүдийг бодитой урагшлуулах чухал ач холбогдолтой юм.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь стратегийн төслүүдийн санхүүжилтийн боломжийг өргөжүүлэх, хөрөнгийн зах зээлд суурилсан санхүүжилтийн арга хэрэгслийг хөгжүүлэх, Олон Улсын хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна.



