“УЛААНБААТАР МАРАФОН 2026” ЭХЛЭХЭД 11 ХОНОГ ҮЛДЛЭЭ.

“УЛААНБААТАР МАРАФОН 2026” ЭХЛЭХЭД 11 ХОНОГ ҮЛДЛЭЭ.

 

🇲🇳 “Улаанбаатар марафон 2026” Олон Улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдээд байна. Энэ жилийн марафонд нийт 46,306 хүн оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Нийслэлийн иргэд, байгууллага, хамт олны идэвх оролцоог нэмэгдүүлэх томоохон арга хэмжээ болж байна.

🇲🇳✅ "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн хамт олон тус марафонд нэгдэж, байгууллагынхаа төлөөлөл болгон 6 ажилтан оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

➡️ Марафонд оролцогчид гүйлтийн өмнөх бэлтгэлээ тогтмол хийх, өөрт тохирсон гутал, хувцас сонгох, ус шингэнээ нөхөх, биеийн байдлаа хянах, цаг агаарын нөхцөлд тохируулан хувцаслах зэрэг зөвлөмжийг мөрдөх нь чухал юм.

🏃‍♀️🏃‍♂️ “Улаанбаатар марафон 2026” нь эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжихээс гадна Нийслэлийн иргэдийн эв нэгдэл, хамтын оролцоог илэрхийлдэг арга хэмжээ юм.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн хамт олон Нийслэлийн хөгжилд чиглэсэн бодлого, төсөл хөтөлбөрүүдэд оролцохын зэрэгцээ байгууллагын соёл, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжин ажиллаж байна.