ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙГ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭР САНХҮҮЖҮҮЛЭХ ШИНЭ ЖИШИГ ЭХЭЛЛЭЭ.

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙГ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭР САНХҮҮЖҮҮЛЭХ ШИНЭ ЖИШИГ ЭХЭЛЛЭЭ.

 

🇲🇳 “Өмнөговь бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол өнөөдөр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн "MSE Hall" танхимд зохион байгуулагдлаа.

✅ “Өмнөговь бонд” нь хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах орон нутгийн анхны бонд бөгөөд аймаг, орон нутгийн хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг зах зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх боломжийг бодит түвшинд нээж буйгаараа онцлог юм.

📊 Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүд, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Өмнөговь аймгийн удирдлагууд болон хөрөнгийн зах зээлийн оролцогчид оролцлоо. Тус бондын андеррайтераар “Мандал капитал маркетс ҮЦК” ХХК ажиллаж байна.

➡️ Орон нутгийн бондын зах зээл хөгжих нь төсвийн ачааллыг бууруулах, хөгжлийн төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулагчдад шинэ бүтээгдэхүүн санал болгох ач холбогдолтой.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь хөрөнгийн зах зээлийн хэрэгслийг аймаг, орон нутгийн стратегийн төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулах, орон нутгийн бонд гаргах бэлтгэл ажлыг мэргэжлийн түвшинд хангах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.