ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨДРИЙН ТОЙМ.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨДРИЙН ТОЙМ.

 

🇲🇳2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Олон Улсын зах зээлд S&P 500 индекс өсөлттэй, Brent газрын тосны үнэ 3.0 хувиар нэмэгдсэн бол алтны үнэ 0.5 хувиар буурлаа. Ам.долларын индекс /DXY/ мөн өсөлттэй байж, валютын зах зээлд ам.доллар 3,576.02 төгрөгтэй тэнцэв.

📊 Монголын хөрөнгийн биржийн арилжааны дүн ₮10.1 тэрбумд хүрч, үүнээс компанийн хувьцааны арилжаа ₮7.0 тэрбум, компанийн бондын арилжаа ₮2.4 тэрбумыг тус тус бүрдүүллээ. Харин TOP-20 индекс 0.32 хувиар, MSE-A индекс 0.28 хувиар, MSE-B индекс 0.69 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

🌐 Зах зээлийн орчинд Төрийн банк болон Голомт банк Олон Улсын зах зээлд амжилттай бонд гаргасан нь Монголын санхүүгийн салбарын гадаад эх үүсвэр татах боломж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж байна. Мөн үндэсний хэмжээний дагуулын сүлжээний төслийг Францын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болжээ.

✅ Олон Улсын болон дотоодын зах зээлийн эдгээр үзүүлэлт нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт, санхүүжилтийн эх үүсвэрийн төлөвлөлтөд чухал дохио болж байна. 🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь хөрөнгийн зах зээлийн мэдээлэл, санхүүгийн орчны өөрчлөлтийг тогтмол ажиглаж, нийслэлийн стратегийн төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн боломжийг тэлэх чиглэлд ажиллаж байна.