ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС САНХҮҮЖИЛТ БОСГОЛОО.

ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС САНХҮҮЖИЛТ БОСГОЛОО.

 

🇲🇳 Голомт банк Олон Улсын зах зээлд 500 сая ам.долларын, 3 жилийн хугацаатай, 7.95 хувийн хүүтэй бондыг амжилттай гаргалаа.

➡️ Энэхүү арилжаанд JPMorgan Chase, Deutsche Bank, KGI Asia зэрэг дэлхийн томоохон санхүүгийн байгууллагууд андеррайтерээр оролцжээ.

✅ Тус банкны санхүүжилтийн өртөг 2024 онд гаргасан бондтой харьцуулахад 3.875 нэгж хувиар буурсан нь Олон Улсын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, Монголын хувийн хэвшлийн санхүүгийн чадавх эерэгээр үнэлэгдэж байгааг харуулж байна.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Олон Улсын зах зээлийн нөхцөл байдал, санхүүжилтийн боломжийг тогтмол судалж, стратегийн төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тэлэх чиглэлд ажиллаж байна.