COP17 НОГООН БҮСИЙГ ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ЗОХИОН БАЙГУУЛНА.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын хүрээнд Ногоон бүсийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд зохион байгуулах аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах урилга зарлагдлаа.
Сонгон шалгаруулалтаар Ногоон бүсийн ерөнхий зохион байгуулалт, түр байгууламж, павильон, үзэсгэлэн, арга хэмжээ, үйлчилгээ, талбайн тохижилт, аюулгүй ажиллагаа, хог хаягдлын менежмент болон өдөр тутмын үйл ажиллагааны хяналт, тайлагналыг хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг сонгох юм.
Сонгон шалгаруулалтад Олон Улсын болон томоохон арга хэмжээ, үзэсгэлэн, эвент менежмент, түр байгууламж, тохижилт, үйлчилгээ, ивээн тэтгэгч татах чиглэлээр туршлагатай дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагууд оролцох боломжтой.
Материалыг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.
И-мэйл: cop17greenzone@upri.ub.gov.mn
Холбоо барих: 86001868
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь COP17 уулзалтын хүрээнд:
Сэргээгдэх эрчим хүчний шийдлүүд
Ногоон эдийн засгийн шилжилт
Бүс нутгийн хөгжлийн төслүүдийг дэмжих чиглэлээр оролцон ажиллаж байна.