“КРАУДФАНДИНГ 2026” ХӨТӨЛБӨРИЙН ЭЦСИЙН ШАТНЫ ҮНЭЛГЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

“КРАУДФАНДИНГ 2026” ХӨТӨЛБӨРИЙН ЭЦСИЙН ШАТНЫ ҮНЭЛГЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

 

🇲🇳 “Санаанаас зах зээл рүү” хамтын санхүүжилтийн хөтөлбөрт шалгарсан гарааны компани, энтрепренерүүдийн 16 инновацлаг төсөл “Fundea.mn” платформоор дамжуулан олон нийтээс санхүүжилт татаж, зах зээлийн бодит үнэлгээ авах шатанд шилжлээ.

➡️ Энэхүү хөтөлбөр нь гарааны бизнесүүдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээл дээр турших, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, санхүүжилт татах шинэ боломж бүрдүүлж буйгаараа онцлог юм.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Хөрөнгө оруулалт, төслийн удирдлагын газрын дарга Б.Бат-Эрдэнэ хөтөлбөрийн шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж, гарааны бизнес, инновацлаг төслүүдийн өсөлт, санхүүжилтийн боломжийг дэмжихэд хувь нэмрээ оруулж байна.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь инновац, гарааны бизнес, хамтын санхүүжилтийн шийдлүүдийг дэмжих замаар Нийслэлийн эдийн засгийн идэвхжил, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг тэлэх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.