“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ.
🇲🇳Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 дугаар зарлиг, 2025 оны “Тэрбум мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 44 дүгээр зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоол болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас баталсан “2026 оны хаврын мод тарих арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн хамт олон нэгдлээ.
🌿 Манай байгууллагын албан хаагчид хуваарилагдсан байршил болох Инчеон мөрөөдлийн төгөл цэцэрлэгт хүрээлэнд 60 ширхэг нарс мод тарьж, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй орчныг бүрдүүлэх үйлсэд хувь нэмрээ орууллаа.
🌱 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь:
✔ Экосистемийн тэнцвэрт байдлыг хангах
✔ Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах
✔ Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх
✔ Ногоон хөгжил, тогтвортой орчныг дэмжих чухал ач холбогдолтой үндэсний санаачилга юм.
🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн ногоон ирээдүй, тогтвортой орчныг дэмжих үйлсэд нийгмийн хариуцлагын хүрээнд идэвхтэй оролцож, бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байна.