ГАРААНЫ БОЛОН ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

ГАРААНЫ БОЛОН ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

 

🇲🇳 Нийслэлийн гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулалтаар дэмжих хөтөлбөрийн сонгогдсон байгууллагуудад зориулсан сургалт, зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаа 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Монголын Үндэсний номын санд зохион байгуулагдлаа.

✅ Нээлтийн үйл ажиллагаанд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Сангийн удирдлага, эх үүсвэрийн газрын дарга М.Мөнхжаргал, Эдийн засгийн олон талт өсөлтийг дэмжих төсөл /ICED/-ийн захирал, GIZ-ийн төлөөлөл А.Амгалан, Нийслэлийн Бизнес, инновацын газрын дарга Ж.Төгөлдөр нар оролцож, хөтөлбөрийн зорилго, ач холбогдлыг танилцууллаа.

➡️ Мөн Нийслэлийн Гарааны бизнесийг дэмжих сангийн Сангийн менежер Т.Баянмөнх хөтөлбөрийн танилцуулга хийж, сонгогдсон бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалт татах бэлтгэл, бизнесийн өсөлт, санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл өглөө.

📌 Тус хөтөлбөрийг “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК, Нийслэлийн Бизнес, инновацын газар, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/ хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулалт татах түвшинд бэлтгэх, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.