АНУ-ЫН 10 ЖИЛИЙН ЖИШИГ БОНДЫН ӨГӨӨЖ 4.32 ХУВЬД ХҮРЧ ӨСЛӨӨ.

АНУ-ЫН 10 ЖИЛИЙН ЖИШИГ БОНДЫН ӨГӨӨЖ 4.32 ХУВЬД ХҮРЧ ӨСЛӨӨ.

 

🇺🇸 Ойрхи Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор Олон Улсын санхүүгийн зах зээлд эрсдэлийн хүлээлт нэмэгдэж, АНУ-ын Төрийн сангийн үнэт цаасны өгөөж өсөх хандлага ажиглагдаж байна.

✅ Гадаадын улс орнуудын эзэмшиж буй АНУ-ын бондын нийт хэмжээ 9.49 их наяд ам.доллароос 9.35 их наяд ам.доллар болж буурсан байна. ➡️Тухайлбал, Япон улс 47.7 тэрбум ам.долларын бонд зах зээлд гаргасан бол БНХАУ эзэмшлээ 693.3 тэрбум ам.доллароос 652.3 тэрбум ам.доллар болгон бууруулжээ.

➡️ Харин Их Британи эсрэгээрээ худалдан авалтаа нэмэгдүүлж, АНУ-ын бондын эзэмшлээ 926.9 тэрбум ам.долларт хүргэсэн байна.

📊 Геополитикийн эрсдэл, эрчим хүчний үнийн өсөлт, инфляцын дарамт нэмэгдсэнээр АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах хүлээлт суларч, 10 жилийн хугацаатай жишиг бондын өгөөж 4.32 хувьд хүрч өсжээ.

(Эх сурвалж: SCMP)

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Олон Улсын санхүүгийн зах зээлийн өөрчлөлт, хүүгийн орчин, хөрөнгө оруулалтын урсгалыг анхааралтай ажиглаж, Нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн боломжийг зах зээлийн нөхцөлтэй уялдуулан судалж ажиллаж байна.