НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛСНААР 25.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ.

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛСНААР 25.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ.

 

🇲🇳 Нийслэл сүүлийн хоёр жилд хууль бусаар эзэмшиж байсан 6 тэрбум гаруй төгрөгийн үнэлгээ бүхий 15 барилга байгууламжийг буцаан авч, Нийслэлийн өмчид бүртгүүлсэн байна.

✅ Ингэснээр 2024 онд 7.4 тэрбум төгрөг, 2025 онд 18.2 тэрбум төгрөг буюу нийт 25.3 тэрбум төгрөгийн орлогыг Нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ.

➡️ Буцаан авсан өмчүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Урт цагаан худалдаа, үйлчилгээний төв, Өргөө зочид буудал, “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн барилга байгууламжууд болон дүүргүүдэд байрлах зарим үйлчилгээний төв, өрхийн эрүүл мэндийн төвийн барилгууд багтаж байна.

✅ Мөн зарим барилга байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, орлогыг Нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байна.

✅Нийслэлийн өмчийн бүртгэл, ашиглалт, өгөөжийг сайжруулах нь төсвийн орлогыг нэмэгдүүлэхээс гадна хотын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг тэлэх чухал ач холбогдолтой юм.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн өмч, хөрөнгө, санхүүгийн нөөцийг илүү үр ашигтай эргэлтэд оруулах, хотын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг зах зээлийн зарчимд нийцсэн санхүүжилтийн эх үүсвэртэй уялдуулах чиглэлээр ажиллаж байна.