ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-Т ОРОЛЦЛОО.
🇲🇳 Эдийн засаг, хөгжлийн яамнаас салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд нээлттэй мэдээлэл хүргэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
✅ Тус өдөрлөгт “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн төлөөлөл оролцож, эдийн засаг, хөгжлийн салбарын бодлого, хууль тогтоомж, дүрэм журам, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэлтэй танилцлаа.
➡️ Өдөрлөгийн үеэр эрдэм шинжилгээ, судалгаанд суурилсан инновацын бүтээл, бүтээгдэхүүн, судалгааны үр дүнг танилцуулж, иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлэл хүргэлээ. Мөн хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, салбар хоорондын уялдааг сайжруулах чиглэлээр мэдээлэл солилцов.
🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжтой уялдуулах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү өдөрлөг нь улсын хөгжлийн бодлого, Нийслэлийн хөрөнгө оруулалтын зорилтуудтай уялдах боломжийг тодорхойлоход ач холбогдолтой арга хэмжээ боллоо.