ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН P2P АРИЛЖААНД ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГЖИНЭ.
Санхүүгийн зохицуулах хорооноос виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид болон иргэдэд хандан Монгол төгрөгөөр хийгдэж буй P2P арилжаатай холбоотой анхааруулга, мэдээлэл гаргалаа.
Өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй 12 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч хууль, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна. Гэвч иргэдийн дунд гадаадын платформ ашиглан хяналт, зохицуулалтгүйгээр хувь хүн хооронд шууд P2P арилжаа хийх тохиолдол нэмэгдэж байгаа нь санхүүгийн залилан, мөнгө угаах, сэжигтэй мөнгөн урсгал дамжуулах эрсдэлийг үүсгэж байна.
Тухайлбал, Binance P2P платформ дээр Монгол төгрөгөөр хийгдэж буй арилжааны хэмжээ өссөнтэй холбоотойгоор бүртгэл, зөвшөөрөлгүй этгээдүүд тогтмол зар байршуулж, бусдын өмнөөс их хэмжээний гүйлгээ хийх эрсдэл нэмэгдсэн байна.
Үүнтэй холбогдуулан Binance P2P платформ 2026 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол төгрөгөөр хувь хүн хооронд шууд P2P арилжаа хийхийг хязгаарлахаар шийдвэрлэжээ. Цаашид зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид “Pro-Merchant” эрхээр дамжуулан харилцагчдад P2P үйлчилгээ үзүүлэх юм.
Иймд иргэд Монгол төгрөгөөр P2P арилжаа хийхдээ зөвхөн бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулж, шаардлагатай баталгаажуулалтаа хийлгэн үйлчлүүлэх шаардлагатай.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь санхүүгийн зах зээлийн ил тод, хариуцлагатай орчныг дэмжиж, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн үйл ажиллагаанд эрсдэлийг зөв үнэлэх, хууль ёсны сувгаар үйлчилгээ авах, иргэдийн санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлийг чухалчилж ажиллаж байна.
P2P буюу Peer to Peer арилжаа нь хэрэглэгчид хоорондоо шууд виртуал хөрөнгө арилжих хэлбэр