“УЛААНБААТАР МАРАФОН 2026”-ЫН ҮЕЭР ТӨВ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХЯЗГААРЛАНА.
“Улаанбаатар марафон 2026” Олон Улсын гүйлт 2026 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдана. Үүнтэй холбоотойгоор тухайн өдөр 06:00-18:00 цагийн хооронд Нийслэлийн төвийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар байна.
Хөдөлгөөн хязгаарлах бүсэд дараах уулзвар, гарцууд багтаж байна. Үүнд:
Цэцэг төвийн уулзвар
Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар
Чингэлтэй дүүргийн уулзвар
ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар
11-р хороолол
Сансарын шатахуун түгээх станц
Сансарын туннел
Зүүн 4 замын уулзвар
Халдварт
Нарантуул захын уулзвар
Нүхэн гарц
Жанжин клуб
Улиастай уулзвар
“Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар
Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар
Жаргалан хотхон
Шангри-Ла төвийн уулзвар
Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний түр зохицуулалттай урьдчилан танилцаж, хувийн цаг төлөвлөлтөө хийх, нийтийн тээвэр болон боломжит тойруу чиглэлийг сонгон зорчихыг зөвлөж байна.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь “Улаанбаатар марафон 2026” Олон Улсын гүйлтэд байгууллагын төлөөллөө оролцуулж, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг болон олон нийтийн оролцоог дэмжин нэгдэж байна.