"БАЙДРАГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСЛИЙГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛНЭ.
🇲🇳Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Бууцагаан сумын нутагт хэрэгжих “Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
✅ Тус төсөл нь 30 МВт-ын хүчин чадалтай бөгөөд төвийн бүсийн эрчим хүчний системийн оргил ачааллыг зохицуулах, импортын эрчим хүчийг орлох, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
➡️Төслийг байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх, зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, ашиглах, төрд шилжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
📌 Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг сайжруулах чиглэл нь улс, орон нутгийн хөгжлийн бодлогын чухал хэсэг болж байна.
🇲🇳✅ Энэ хүрээнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний шийдэлд үе шаттай шилжүүлэх, хотын эрчим хүчний тогтвортой байдлыг сайжруулах төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
✅Тус төсөл нь өрхийн түвшинд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхээс гадна төвлөрсөн эрчим хүчний ачааллыг бууруулах, ногоон хөрөнгө оруулалтын хэрэгжихүйц загвар бүрдүүлэх ач холбогдолтой юм.