МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ЧИГЛЭСЭН АНХНЫ FTI ИНДЕКСИЙГ ТООЦОЖ ЭХЭЛЛЭЭ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ЧИГЛЭСЭН АНХНЫ FTI ИНДЕКСИЙГ ТООЦОЖ ЭХЭЛЛЭЭ.


🇲🇳Монголын Хөрөнгийн Бирж болон "BGM Asset Management" хамтран Олон Улсын зах зээлд чиглэсэн анхны индекс болох FTI /Future Tech Innovation/ индексийг албан ёсоор тооцож эхэллээ.
✅ Энэхүү индекс нь технологи, хиймэл оюун, зэс, эрчим хүч болон Америкийн топ 500 компанийг багцалсан ETF (олон төрлийн хөрөнгийг нэг багц болгон бирж дээр арилжих боломжтой хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн)-үүдийн гүйцэтгэлийг нэгтгэн илэрхийлэх зорилготой юм.
➡️FTI индексийн бүтэц:
▫️ 50% — Технологи болон AI салбарын ETF
▫️ 10% — Зэсийн салбар /COPX ETF/
▫️ 10% — Эрчим хүчний салбарын ETF
▫️ 30% — Америкийн топ 500 компанийг багцалсан ETF
➡️ Уг индексийг Монголын Хөрөнгийн Бирж албан ёсоор тооцоолох бөгөөд багцын шинэчлэл жил бүр, дахин тэнцвэржүүлэлт хагас жил тутам хийгдэхээр байна.
✅FTI индекс бий болсноор дотоодын хөрөнгийн зах зээлд Олон Улсын технологи, инновац, эрчим хүч, түүхий эдийн салбарт суурилсан шинэ төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн хөгжих боломж нэмэгдэж байна.
✅ Хөрөнгийн зах зээлд Олон Улсруу чиглэсэн шинэ бүтээгдэхүүн, индексүүд бий болж буй нь Монгол Улсад урт хугацааны хөрөнгө оруулалтын суваг, санхүүжилтийн шинэ боломжийг өргөжүүлэх чухал алхам юм.
🇲🇳✅Энэ хүрээнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын сан болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн санхүүжилтийн шийдэлтэй уялдуулах чиглэлд ажиллаж байна.
📌FTI индекс-технологи, хиймэл оюун, зэс, эрчим хүч болон АНУ-ын томоохон компаниудыг багцалсан ETF-үүдийн гүйцэтгэлийг нэгтгэн хэмждэг үзүүлэлт юм.