СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ, НОГООН ШИЙДЛИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
Улаанбаатар хотын худалдааны танхимаас “Улаанбаатар B2B – Сэргээгдэх эрчим хүч ба Ногоон шийдэл” чөлөөт бизнес уулзалтыг 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Тус уулзалт нь сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи, байгальд ээлтэй шийдэл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийг тухайн салбарт хөрөнгө оруулах, бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах, хамтын ажиллагаа өргөжүүлэх сонирхолтой байгууллага, хөрөнгө оруулагчидтай холбох зорилготой юм.
Уулзалтад ногоон болон сэргээгдэх эрчим хүчний технологи хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд, тус салбарт хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчид, шинэлэг шийдэл эрэлхийлж буй бизнес эрхлэгчид оролцож, хамтын ажиллагааны боломж, зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын хэрэгцээний талаар санал солилцоно.
Хэзээ: 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр, 14:00 цагт
Хаана: Криптос ресторан, Сэнтрал тауэр, 17 давхар
Холбогдох утас: 9999-5605, 7700-3883
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүчний шийдлийг бодит төсөл, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн хамтын ажиллагаатай уялдуулах замаар Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжин ажиллаж байна.