“НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКСИЙН ХЭРЭГЖИЛТЭЭР САЛБАРТАА 2 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ.
Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан “Компанийн засаглалын кодексийн хэрэгжилт – 2025 он” зохицуулалттай салбарын нэгдсэн судалгаагаар
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын ангилалд 94.4 хувийн үнэлгээтэйгээр 2 дугаар байрт эрэмбэлэгдлээ.
Тус үнэлгээ нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүтэц, дэргэдэх хороодын үйл ажиллагаа, тайлагнал ба мэдээллийн ил тод байдал, аудит хяналт, эрсдэлийн удирдлага, компанийн соёл, хувьцаа эзэмшигчдийн эрх зэрэг засаглалын 9 зарчмын хэрэгжилтэд тулгуурлан хийгдсэн байна.
СЗХ-ны тайланд дурдсанаар хөрөнгө оруулалтын менежментийн 16 компанийн кодексийн хэрэгжилтийн давтан үнэлгээ 2025 онд салбарын хэмжээнд өмнөх оноос 8.0 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй гарсан ч “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь өндөр үнэлгээ авч, салбарын тэргүүлэх компаниудын нэгээр нэрлэгдэв.
Энэхүү үр дүн нь манай байгууллагын ил тод засаглал, комплайнсын хяналт, ТУЗ-ийн үйл ажиллагаа, дотоод бодлого журам, тайлагналын сахилга батыг тогтвортой сайжруулж буйг харуулж байна.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь цаашид ч Нийслэлийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн үйл ажиллагаанд сайн засаглал, ил тод байдал, хариуцлагын зарчмыг тууштай хэрэгжүүлэн ажиллах болно.