ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ МЭДЭЭ

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ МЭДЭЭ


📊2026 оны 05 дугаар сарын 22-ны байдлаар олон улсын зах зээлд S&P 500 индекс 1.39 хувиар өсөж, технологи, хиймэл оюун ухааны салбар хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд хэвээр байна. Nvidia, OpenAI, SoftBank Group зэрэг компаниудтай холбоотой хөрөнгө оруулалт, IPO, дэд бүтцийн мэдээлэл зах зээлийн идэвхийг нэмэгдүүлэв.
🇲🇳Монголын хөрөнгийн биржийн нийт арилжаа 395.5 сая төгрөг болж, үүний дийлэнхийг компанийн хувьцааны арилжаа бүрдүүллээ. Харин TOP-20 индекс 0.25 хувь, MSE-A 0.32 хувь, MSE-B 0.31 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
📊Түүхий эдийн зах зээлд алт, газрын тосны үнэ буурсан бол мөнгө, зэс, нүүрсний үнэ өсөлттэй байлаа.
🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь хөрөнгийн зах зээл, Олон Улсын санхүүгийн чиг хандлагыг тогтмол ажиглаж, Нийслэлийн хөгжлийн төсөл, хөрөнгө оруулалтын шийдэлд зах зээлийн мэдээлэлд суурилсан хандлагыг нэвтрүүлэн ажиллаж байна.