“УЛААНБААТАР МАРАФОН 2026” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТЭД НЭГДЛЭЭ.

“УЛААНБААТАР МАРАФОН 2026” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТЭД НЭГДЛЭЭ.

 

🇲🇳"Алхам бүр ёс зүйтэй, амжилт бүр үнэ цэнтэй” уриан дор зохион байгуулагдсан “Улаанбаатар марафон 2026” Олон Улсын гүйлт амжилттай болж өндөрлөлөө.

➡️Энэ удаагийн Олон Улсын гүйлтэд 46 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн бөгөөд бүтэн марафоны 42 км-ийн зайд 42 орны 700 гаруй тамирчин оролцсон байна.

✅Марафоны нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогзолмаа нар оролцож, нийт гүйгчдэд амжилт хүслээ.

🇲🇳✅Тус арга хэмжээнд "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн ахлах аудитор Б.Аззаяа, КХЭЗ-н менежер Х.Норовсүрэн, Бизнесийн шинжээч Б.Оргилболд, Ч.Анужин, Сангийн менежер Т.Сайнбат, МТАБХ менежер Н.Сэр-Од нар байгууллагаа төлөөлөн 5 км, 10 км, 21 км-ийн зайд тус тус амжилттай гүйж, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжлээ.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн хамт олон эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжиж, байгууллагын нэгдэл, хариуцлага, оролцоог олон нийтийн арга хэмжээнд бодитоор илэрхийлэн оролцлоо.