SHANGHAI 2026 ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ БОЛНО.
Capital Markets Mongolia /CMM/ нь “Mongolia Investment Forum: Shanghai 2026” Олон Улсын хөрөнгө оруулалтын форумыг 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулна.
Тус форум нь "CMM"-ээс Нью-Йорк, Лондон, Сингапур зэрэг Олон Улсын санхүүгийн төвүүдэд зохион байгуулдаг хөрөнгө оруулалтын форумын үргэлжлэл бөгөөд Монгол Улсын хамгийн том худалдааны түнш болох БНХАУ-д анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Форумын хүрээнд Монгол Улсын төр, төрийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл БНХАУ-ын корпорацууд, банк санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулалтын сангууд, дэд бүтэц, технологийн компаниудтай уулзаж, төсөлд суурилсан хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэнэ.
![]()
Mongolia Investment Forum: Shanghai 2026 нь дараах үндсэн чиглэлд төвлөрнө. Үүнд:
Уул уурхай ба чухал ашигт малтмал
Нүүрс, зэс, газрын ховор элемент зэрэг Монгол Улсын нөөцөд тулгуурласан хөрөнгө оруулалтын боломжууд;
Эрчим хүчний шилжилт ба аж үйлдвэрийн шинэчлэл
Нар, салхи, ухаалаг сүлжээ зэрэг сэргээгдэх эрчим хүчний шийдлүүд;
Шинэ технологи ба дижитал дэд бүтэц
Ухаалаг логистик, дижитал санхүү, технологид суурилсан хөгжлийн төслүүдийг танилцуулна.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь тус форумд оролцож, хөгжлийн томоохон төслүүдийг Олон Улсын хөрөнгө оруулалтын орчинд танилцуулах, хувийн хэвшил болон санхүүгийн байгууллагуудтай бодит түншлэл бий болгох чиглэлээр санал солилцож хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллана.