ХҮННҮ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТӨД ИРГЭДИЙН САНАЛЫГ ТУСГАЖ БАЙНА.
Ирээдүйн ухаалаг, ногоон, тогтвортой хотыг бүтээн байгуулахад иргэн таны санал чухал.
Хүннү хотын захирагчийн ажлын албанаас хотын төлөвлөлт, дэд бүтэц, ногоон байгууламж, үйлчилгээний хүртээмж, амьдрах орчны чанартай холбоотой иргэдийн санал, оролцоог авч байна.
Хүннү хот нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүсийг төлөвлөлттэй хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчныг ухаалаг, ногоон, тогтвортой шийдлээр бүрдүүлэх чухал ач холбогдолтой төсөл юм.
![]()
Нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Хүннү хотын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хөрөнгийн зах зээл, хувийн хэвшлийн оролцоо, Олон Улсын хамтын ажиллагаатай уялдуулах чиглэлээр ажиллаж байна.
Та саналаа өгөөрэй.
7711-8700
info@hunnucity.mn