МОНГОЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ: ШАНХАЙ 2026 ЭХЭЛЛЭЭ.
Capital Markets Mongolia /CMM/ нь сүүлийн гурван жилийн хугацаанд Нью-Йорк, Лондон, Сингапур хотуудад Монголын Хөрөнгө Оруулалтын Форумыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил анх удаа Шанхай хотод зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Монгол Улсын гадаад худалдааны хамгийн том түнш, стратегийн гол хөрш БНХАУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хоёр улсын хөрөнгө оруулалтын харилцааг бэхжүүлэх зорилготой тус форумд Хятад, Хонконг, Сингапур, Өмнөд Солонгос, Австрали зэрэг орны 200 гаруй компанийн 300 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байна.
Форумын албан ёсны глобал түншээр Huawei, ивээн тэтгэгчээр Rio Tinto, Envision Energy, MCS International зэрэг компаниуд ажиллаж байгаа бөгөөд Монголын талаас 35 гаруй компани оролцож байна.
Форумын үеэр дараах хамтын ажиллагааны гэрээнүүд байгуулагдлаа. Үүнд:
MCS International болон Envision Energy стратегийн түншлэлийн гэрээ
Stairway болон TZME Tianjin хамтын ажиллагааны гэрээ
Шунхлай Групп болон Huawei Mongolia Монгол Улсад томоохон хэмжээний нарны эрчим хүч, батарей хуримтлуурын төслийг хамтран хөгжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан байна.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-иас тус форумд Сангийн удирдлага, эх үүсвэрийн газрын дарга М.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалт, төслийн удирдлагын газрын дарга Б.Бат-Эрдэнэ, бизнесийн шинжээч Ч.Анужин нар оролцож байна.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хөрөнгийн зах зээл, хувийн хэвшлийн оролцоо, Олон Улсын хөрөнгө оруулалтын боломжтой уялдуулах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд Монголын Хөрөнгө Оруулалтын Форум: Шанхай 2026 нь хотын хөгжлийн төслүүдийг бүс нутгийн хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд, стратегийн түншүүдэд танилцуулах чухал талбар болж байна.



