"БОГД БАНК" ХК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС 75 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ.

 

🇲🇳 "Богд Банк" ХК, Олон Улсын хөрөнгийн зах зээлд 3 жилийн хугацаатай, жилийн 9.50 хувийн тогтмол купонтой, 75 сая ам.долларын бондыг амжилттай арилжааллаа.

✅ Тус бондыг Австрийн Венийн Хөрөнгийн биржид бүртгүүлсэн бөгөөд санхүүжилтийг бүрэн татан төвлөрүүлсэн байна.

✅ Татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг банкны үндсэн үйл ажиллагааг өргөжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчид, экспорт, худалдаа, үйлдвэрлэл болон хувийн хэвшлийн өсөн нэмэгдэж буй санхүүжилтийн хэрэгцээнд үе шаттайгаар чиглүүлэхээр төлөвлөжээ.

📌 Тус бондын арилжааны ерөнхий зохион байгуулагч, андеррайтераар Олон Улсын хөрөнгө оруулалтын банк "J.P. Morgan", стратегийн түншлэл болон бүтэцлэлийн зөвлөхөөр “Frontier Strategies” ажилласан байна.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хөрөнгийн зах зээл, хувийн хэвшлийн оролцоо, Олон Улсын санхүүжилтийн боломжтой уялдуулах чиглэлээр ажиллаж байна.

✅ "Богд Банк" ХК-ийн энэхүү арилжаа нь Монголын санхүүгийн байгууллагуудын гадаад зах зээлд оролцох боломжийг нэмэгдүүлж, урт хугацааны санхүүжилтийн шинэ жишгийг бий болгож байна.