"ENVISION" КОМПАНИЙН ТӨВ ОФФИСТ ЗОЧИЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖУУДТАЙ ТАНИЛЦЛАА.

 

🇲🇳Монголын Хөрөнгө Оруулалтын Форум: Шанхай 2026 арга хэмжээний хүрээнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн төлөөлөл "Envision" компанийн төв оффист зочиллоо.

✅ Уулзалтын үеэр "Envision" компанийн үйл ажиллагаа, ногоон эрчим хүч, ухаалаг технологи, тогтвортой хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй томоохон төсөл, хамтын ажиллагааны туршлага, технологийн шийдлүүдтэй танилцав.

➡️ Мөн тус компанийн зочдод зориулсан танилцуулга, үзүүлэн, компанийн хөгжлийн түүхэн үе шат, Олон Улсын зах зээлд хэрэгжүүлсэн төсөл, стратегийн хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар мэдээлэл солилцлоо.

✅ "Envision" нь сэргээгдэх эрчим хүч, батарей хуримтлуур, ухаалаг эрчим хүчний систем, ногоон технологийн шийдлээр Олон Улсад үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд хотын тогтвортой хөгжил, эрчим хүчний шилжилт, ногоон дэд бүтцийн чиглэлд туршлага хуримтлуулсан байгууллага юм.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн оролцоо, Олон Улсын хамтын ажиллагаатай уялдуулах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү уулзалт нь ногоон эрчим хүч, технологид суурилсан дэд бүтэц, тогтвортой хөгжлийн төслүүдэд Олон Улсын туршлага, хөрөнгө оруулалтын боломж, стратегийн түншлэлийг өргөжүүлэх ач холбогдолтой боллоо.