“УЛААНБААТАР B2B–СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БА НОГООН ШИЙДЭЛ” БИЗНЕС УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО.
Сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи, тогтвортой санхүүжилтийн шийдлийг бизнесийн орчинд өргөжүүлэх зорилготой “Улаанбаатар B2B–Сэргээгдэх эрчим хүч ба Ногоон шийдэл” бизнес уулзалт өнөөдөр боллоо.
Улаанбаатар хотын худалдааны танхимаас зохион байгуулсан тус уулзалт нь сэргээгдэх эрчим хүч, ногоон шийдэл санал болгож буй аж ахуйн нэгжүүдийг хөрөнгө оруулагч, худалдан авагч болон хамтын ажиллагаа эрэлхийлж буй байгууллагуудтай холбох зорилготой байв. Мөн хөрөнгө оруулалтын өгөөж, санхүүжилтийн боломж, эрчим хүчний хэмнэлт, бизнесийн хэрэглээнд нэвтрүүлэх шийдлүүдийн талаар мэдээлэл солилцсон юм.
Хөтөлбөрийн хүрээнд Эрчим хүчний яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын банкны холбоо, ТОС холбоо болон хувийн хэвшлийн төлөөллүүд илтгэл, танилцуулга хийж, цэвэр технологи, цахилгаан тээврийн дэд бүтэц, тогтвортой санхүүжилт, зах зээлд нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-иас менежерүүд М.Сэлэнгэ, Д.Тунсаг нар уулзалтад оролцож, сэргээгдэх эрчим хүчний салбарын бизнесийн боломж, хөрөнгө оруулалтын чиг хандлага, ногоон шийдлийг хотын хөгжлийн төслүүдтэй уялдуулах боломжуудын талаар мэдээлэл солилцлоо.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хөрөнгийн зах зээл, хувийн хэвшлийн оролцоо, Олон Улсын хамтын ажиллагаатай уялдуулах чиглэлээр ажилладаг бөгөөд ногоон санхүүжилт, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг хотын бодит хэрэгцээтэй холбох боломжийг судалж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхааран ажиллаж байна.