"СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

 

🇲🇳Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, агаарын бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулах зорилготой “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна.

✅Төслийн хүрээнд нийт 113 блок орон сууц баригдахаас 93 блок нь 9 давхар, 20 блок нь 12 давхар байхаар төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтын ажил эхэлжээ.

Барилгын ажлыг дотоодын компаниуд гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор төслийн талбайд нийт 2067 хүн, 102 машин механизм, техник ажиллаж байна.

➡️"Сэлбэ 20 минутын хот” төсөл ашиглалтад орсноор иргэд ажил, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төвүүдэд богино хугацаанд хүрэх боломжтой, авто замын ачаалал багатай, орчин үеийн хотын шинэ орчин бүрдэх юм.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулалт, санхүүжилтийн оновчтой шийдэлтэй уялдуулах чиглэлээр ажиллаж байна.