ЕВРОПЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКТАЙ ДАРААГИЙН ШАТНЫ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

ЕВРОПЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКТАЙ ДАРААГИЙН ШАТНЫ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

 

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК” ХХК нь Европын Хөрөнгө Оруулалтын Банк /European Investment Bank – EIB Global/-тай хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн боломж, хамтын ажиллагааны чиглэлээр дараагийн шатны уулзалт хийлээ.

➡️Өмнө нь компанийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн, Үйл ажиллагаа, комплайнсын газрын дарга Л.Цолмонтуяа болон холбогдох албаны төлөөлөл Люксембургийн Их Гүнт Улс дахь Европын Хөрөнгө Оруулалтын Банкны төв байранд албан уулзалт хийж, Улаанбаатар хот болон орон нутагт хэрэгжүүлэх боломжтой сэргээгдэх эрчим хүч, дижитал дэд бүтэц, ногоон орон сууц, байгаль орчинд ээлтэй хөгжлийн төслүүдийн талаар санал солилцсон юм.

➡️Энэ удаагийн уулзалтаар өмнөх уулзалтын хүрээнд хэлэлцсэн чиглэлүүдийг үргэлжлүүлэн нарийвчилж, Монгол Улс дахь сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт, Улаанбаатар хотын ногоон санхүүжилт, хий болон мини грид шийдэл, ойн салбарын хөрөнгө оруулалт, ногоон орон сууцны санхүүжилтийн боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

✅Мөн Европын Хөрөнгө Оруулалтын Банкны зүгээс хэрэгжүүлэх боломжтой 200 сая еврогийн санхүүжилтийн хүрээ, дахин санхүүжилт, техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээ болон төслүүдийг санхүүжилтэд бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг хэлэлцлээ.

✅Талууд Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний арвин нөөц, газарзүйн байршил, цаг уурын давуу талаа ашиглан тогтвортой хөгжил, ногоон санхүүжилт, дижитал эдийн засгийн чиглэлээр бүс нутгийн шинэ төв болох боломжтойг онцоллоо.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК” ХХК нь Олон Улсын санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа шат дараатай өргөжүүлж, Нийслэл болон орон нутгийн хөгжлийн төслүүдэд урт хугацааны, хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэр татах, төслийн санхүүжилтийн бүтцийг боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.