БАНКНЫ АЖИЛТНЫ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ
Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж хөгжсөний 102 жилийн ой, “Банкны ажилтны өдөр”-ийн баярын мэндийг банк, санхүүгийн салбарын нийт ажилтан, албан хаагчиддаа өргөн дэвшүүлье.
Банкны салбар нь улсын эдийн засгийн тогтвортой байдал, санхүүгийн зах зээлийн хөгжил, бизнес эрхлэгчид болон иргэдийн санхүүгийн хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ.
Цаашид банк, санхүүгийн салбарын тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалтын орчны сайжруулалт, Нийслэлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн боломжийг өргөжүүлэх чиглэлд хамтын ажиллагаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна.
Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК