БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй уулзалт хийх гэж байна.
Тус уулзалтаар бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудал, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр санал солилцож, тодорхой шийдэл, хэрэгжүүлэх боломжуудыг хэлэлцэнэ.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь Нийслэлийн хөгжлийн төслүүдэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Уулзалтад бүх салбарын том, дунд, жижиг бизнес эрхлэгчид оролцох боломжтой бөгөөд нэг компаниас нэг төлөөлөл оролцоно.
Хэзээ: 2026 оны 6 дугаар сарын 9-ний өдөр, 10:00–12:40 цагт
Хаана: Хан-Уул дүүрэг, Наадамчдын зам 1200, Арцатын ам, 23-р хороо, Хангарьд ордон, Хурлын их танхим
Зохион байгуулагч: НЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны Танхим
Холбоо барих: 7700-3883