БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

 

🇲🇳 Нийслэлээс 2026 онд хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн хүрээнд гарааны болон уул уурхайн бус жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулалтаар дэмжих хамтарсан хөтөлбөр хэрэгжиж байна.

Хөтөлбөрийн бүртгэл амжилттай явагдаж, ажлын хэсгээс 30 бизнес эрхлэгчийг сонгон шалгаруулсан бөгөөд сонгогдсон оролцогчдыг сургалт, зөвлөх үйлчилгээнд үе шаттай хамруулж байгаа юм.

✅ Тус хөтөлбөрийг “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК, Нийслэлийн Бизнес, инновацын газар, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/ хамтран хэрэгжүүлж байна.

➡️ Хөтөлбөрийн хүрээнд оролцогчдын бизнесийн загвар, санхүүгийн төлөвлөлт, зах зээлийн боломж, хөрөнгө оруулалт татах бэлтгэлийг сайжруулахад чиглэсэн сургалт, зөвлөх үйлчилгээ зохион байгуулагдаж байна.

Эхний сургалтаар дотоодын болон Олон Улсын зах зээлийн судалгаа, брэнд хөгжүүлэлт, брэндийн менежмент, маркетингийн стратеги боловсруулах, оюуны өмч болон биет бус хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр мэдлэг олгосон. Харин дараагийн шатны сургалтаар хэлэлцээр хийх ур чадвар, борлуулалт, түншлэл, харилцааны чадавхыг сайжруулах сэдвээр оролцогчдыг чадавхжуулж байна.

✅ Хөтөлбөрийн дараагийн шатанд оролцогчдоос 10 хүртэлх компанийг шалгаруулж, нэг аж ахуйн нэгжид 300 хүртэл сая төгрөгийн шууд хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлнэ.

💡 Энэхүү хамтарсан хөтөлбөр нь гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг мэргэжлийн түвшинд бэлтгэх, хөрөнгө оруулалт татах чадамжийг нэмэгдүүлэх, зах зээлд өрсөлдөх чадвартай компани болгон хөгжүүлэхэд чиглэж байна.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь бизнес эрхлэгчдийн өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээх, Нийслэлийн эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.