ДЦС-5 ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Улаанбаатар хотын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах стратегийн ач холбогдол бүхий Дулааны тавдугаар цахилгаан станц /ДЦС-5/ төслийн бэлтгэл ажлууд төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна.
Төслийн талбайд инженер, геологийн судалгааны өрөмдлөг бүрэн дуусаж, станцын үндсэн тоног төхөөрөмж болох зуух, турбин, генератор, трансформаторыг захиаллаа. Мөн газар чөлөөлөлт, техникийн нөхцөл, дэд бүтцийн шийдэл, зураг төслийн ажлууд үе шаттай үргэлжилж байна.
Талбай бэлтгэлийн хүрээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 22-ноос үнс зөөвөрлөх ажил эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 2227 рейсээр 55.6 мянган шоо метр үнс зөөвөрлөөд байна.
ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянга орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчээр, 40 мянга орчим айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдэж, Нийслэлийн эрчим хүчний найдвартай ажиллагаа сайжрах юм.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК” ХХК нь ДЦС-5 төслийн санхүүжилтийн бүтэц, хэрэгжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулж, “Нийслэлийн хөгжлийн сан Хувийн ХОС ТЗК” ХХК-иар дамжуулан төслийн компанийн хувьцаанд хөрөнгө оруулах замаар санхүүжилтийн оролцоог ханган ажиллаж байна.