"ЭКО ХОРООЛОЛ БА ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ САН ХУВИЙН ХОС”-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АНХНЫ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
"ЭКО ХОРООЛОЛ БА ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ САН ХУВИЙН ХОС”-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АНХНЫ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны санхүүжилтээр Хөгжлийн банк (Ди Би Эм Ассет Менежмент ХХК) болон “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК хамтран Улаанбаатар хотын 100 га гэр хорооллыг дахин төлөвлөн, 4'200 орлогод нийцсэн эко орон сууц барьж гэр хорооллоос ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвартай, амьдрахад таатай эко хороолол болгон хөгжүүлэх зорилготой “Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа билээ.
Төслийн хүрээнд “ЭКО ХОРООЛОЛ БА ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН” (ЭХОНОСС)-г үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдөр тус сангийн анхны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурал амжилттай болж өндөрлөлөө. ТУЗ-ийн дарга Г.Гангамөрөн хурлыг удирдаж, сангийн дүрэм, журмуудыг баталлаа.
"ЭХОНОСС”-аас хэрэгжүүлэх уг төсөл нь гадны нөлөөнд өртөмтгий, стандартын шаардлага хангахгүй, агаар, орчныг ихээр бохирдуулагч гэр хорооллуудыг төлбөрийн чадварт нийцсэн, нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, уур амьсгалтын өөрчлөлтөд тэсвэртэй, амьдрахад таатай эко хорооллууд болгон өөрчлөх тогтвортой, цогц шийдлүүдийг агуулсан томоохон хэмжээний төсөл юм.