"МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЬЕ, САНХҮҮГЭЭ УДИРДЪЯ” САНХҮҮГИЙН САЛБАРЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

 

🇲🇳Санхүүгийн зохицуулах хорооноос иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд таниулах зорилгоор “Мэдлэгээ дээшлүүлье, Санхүүгээ удирдъя” санхүүгийн салбарын өдөрлөгийг өнөөдөр буюу 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

✅Өдөрлөгийн үеэр Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай салбаруудын үйл ажиллагаа, чиг үүрэг, бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулж, хөрөнгө оруулагч, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг сонсон, зөвлөгөө мэдээлэл өгөх юм.

📊Мөн санхүүгийн салбарын мэргэжлийн холбоод, дэд бүтцийн байгууллагуудын төлөөлөл оролцож, иргэдэд хөрөнгө оруулалт, даатгал, үнэт цаас, банк бус санхүүгийн үйлчилгээ болон санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр мэдээлэл хүргэнэ.

✅Санхүүгийн зохицуулах хорооноос зохион байгуулж буй энэхүү өдөрлөг нь иргэдийн санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагч, хэрэглэгчдийн оролцоог идэвхжүүлэх, санхүүгийн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд илүү ойртуулах чухал ач холбогдолтой ба

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК хөрөнгийн зах зээлийн оролцоо, санхүүжилтийн боломжийг өргөжүүлэхэд чиглэсэн санаачилга, хамтын ажиллагааг дэмжин ажиллаж байна.