ДҮҮЖИН ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 70 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

ДҮҮЖИН ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 70 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

 

🇲🇳Улаанбаатар хотын нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, авто замын ачааллыг бууруулах стратегийн ач холбогдол бүхий Хархорин зах–Яармаг чиглэлийн дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

✅Төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар гол үе шатны ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. ➡️Тухайлбал, тавдугаар сараас төслийн үндсэн ажлуудын нэг болох ган татлагын угсралт эхэлж, одоогоор 58 мм-ийн голчтой үндсэн ган татлагыг холбох, сүлжих ажил гүйцэтгэгдэж байна.

✅Үндсэн ган татлага нь зургаан багц ган татлагаас бүрдэх нийлмэл бүтэцтэй бөгөөд багц тус бүрийг салган сүлжих аргаар холбож байна. Нийт холболт, сүлжих ажлын урт 80 метр бөгөөд уг ажлыг хоёр удаа давтан гүйцэтгэхээр төлөвлөжээ.

➡️Төслийн гүйцэтгэлд Францын Пома группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон “Цагаан уран хийц” ХХК-ийн баг хамтран ажиллаж байгаа бол “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон “Максимал” ХХК захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж байна.

✅Дүүжин замын тээврийн нэг шугам нь 1035 автомашин, 35 автобустай дүйцэх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд нүүрсхүчлийн хийн ялгаруулалт багатай, байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн шинэ шийдэл юм.

✅Энэхүү төсөл хэрэгжсэнээр Хархорин зах, Яармаг орчмын зорчих хөдөлгөөний ачаалал буурч, иргэдийн цаг хугацаа хэмнэгдэхээс гадна нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх боломж бүрдэнэ.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Улаанбаатар хотын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулалт, санхүүжилт, хувийн хэвшлийн оролцоо болон Олон Улсын хамтын ажиллагаатай уялдуулах чиглэлээр ажиллаж байна.