МОНГОЛБАНК 5 ДУГААР САРД 758.5 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА.
Монголбанк 2026 оны 5 дугаар сард нийт 758.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 5.0 тоннд хүргэлээ.
Оны эхнээс худалдан авсан үнэт металлын хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.4 хувиар өссөн байна. Үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 190.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 1,098.6 кг үнэт металл худалдан авчээ.
Монголбанк үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн ханштай уялдуулан тогтоодог. 2026 оны 5 дугаар сард 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 527,396.61 төгрөг байв.(Эх сурвалж: МонголБанк)
Үнэт металлын худалдан авалт өсөх нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг дэмжих, макро эдийн засгийн суурь нөхцөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
![]()
Мөн алтны нийлүүлэлт, дэлхийн зах зээлийн ханш, дотоодын олборлолтын идэвхжил нь санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчинд нөлөөлөх чухал үзүүлэлт тул Нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь эдийн засаг, санхүүгийн мэдээллийг Нийслэлийн хөгжлийн төсөл, хөрөнгө оруулалтын боломжтой уялдуулан хүргэн ажиллаж байна.