ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.
![]()
Өнөөдөр буюу зургадугаар сарын 5-нд “Дэлхийн байгаль орчны өдөр” тохиож байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1972 оны шийдвэрээр жил бүрийн энэ өдрийг байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих өдөр болгон тэмдэглэж ирсэн.
Өнөө цагт байгаль орчин, нийгэм, засаглал буюу БОНЗ /ESG/ нь байгууллагын тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалт татах чадвар, төсөл хөтөлбөрийн урт хугацааны үр өгөөжийг тодорхойлох чухал шалгуур болж байна.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь БОНЗ-ын зарчмыг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд Нийслэлийн хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд байгаль орчинд ээлтэй шийдэл, нийгмийн үр өгөөж, засаглалын ил тод байдал, тогтвортой санхүүжилтийн шаардлагыг тусган ажиллаж байна.
Орчин үеийн хөрөнгө оруулагчид аливаа төслийг үнэлэхдээ зөвхөн санхүүгийн өгөөжөөс гадна байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, нийгмийн ач холбогдол, засаглалын хариуцлагыг чухалчилдаг болсон.
Эх дэлхийгээ хайрлан хамгаалж, ногоон хөгжил, тогтвортой ирээдүйн төлөө хүн бүр бодит оролцоотой байцгаая.