"МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЬЕ-САНХҮҮГЭЭ УДИРДЪЯ” САНХҮҮГИЙН САЛБАРЫН ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО.

 

🇲🇳Санхүүгийн зохицуулах хорооноос иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Мэдлэгээ дээшлүүлье-Санхүүгээ удирдъя” санхүүгийн салбарын өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

✅Өдөрлөгийн нээлтэд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, дэд дарга Т.Цэрэнбадрал, Олон Улсын байгууллагын төлөөлөл, санхүүгийн салбарын холбоод болон мэргэжлийн байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцов.

➡️Тус арга хэмжээнд үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, үл хөдлөх хөрөнгө, үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын холбоод болон бусад нийт 34 байгууллага оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулан иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн төлөөлөл тус өдөрлөгт дэмжин оролцож, санхүүгийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, хөрөнгийн зах зээл, санхүүжилтийн боломж, хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлагын чиглэлээр мэдээлэл солилцлоо.

📊Санхүүгийн салбарын нээлттэй өдөрлөг нь иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хөрөнгө оруулагч, харилцагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр, хувийн хэвшил болон мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой арга хэмжээ боллоо.