ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ХӨРӨНГИЙН ХУРИМТЛАЛ 7.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ.

ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ХӨРӨНГИЙН ХУРИМТЛАЛ 7.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ.

 

🇲🇳Үндэсний баялгийн санд нийт 7.7 их наяд төгрөгийн хөрөнгө хуримтлагдаад байна.

➡️Үүнээс Хуримтлалын санд 1.1 их наяд төгрөг, Ирээдүйн өв санд 6.6 их наяд төгрөг төвлөрч, Ирээдүйн өв сангийн хөрөнгө өмнөх оноос 66.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

🧑‍🧑‍🧒✅Ирээдүйн өв сангийн эх үүсвэрийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс бүрдүүлдэг бол Хуримтлалын сан нь уул уурхайн төрийн өмчит хуулийн этгээдийн төрд ногдох ногдол ашгаас төвлөрдөг.

🇲🇳✅"Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК нь Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг Олон Улсын жишигт нийцсэн, хараат бус, мэргэжлийн удирдлагаар хангах, хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

➡️Энэхүү чиглэл нь улсын болон орон нутгийн түвшинд урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрийг бэхжүүлэх, хөрөнгийг үр ашигтай удирдах, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг тогтвортой санхүүжүүлэх ач холбогдолтой юм.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент" ҮЦК ХХК нь Нийслэлийн гарааны бизнесийг дэмжих сан, Нийслэлийн ногоон сан, Нийслэлийн эрсдэлийн удирдлагын сан, Нийслэлийн хөгжлийн сангуудыг итгэмжлэн удирдаж, төсвийн бус эх үүсвэр татан төвлөрүүлэх замаар Нийслэлийн хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин санхүүжүүлэх чиглэлээр ажиллаж байна.