ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ МЭДЭЭ

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ МЭДЭЭ

 

🇲🇳2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар Монгол Улсын бодлогын хүү 12.0 хувь, суурь инфляц 6.4 хувь, улсын болон нийслэлийн инфляц тус бүр 10.1 хувьтай байна.

➡️Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 3,576.35 төгрөг, евро 4,160.01 төгрөг, юань 528.06 төгрөг, рубль 48.39 төгрөг, иен 22.36 төгрөг, вон 2.32 төгрөгтэй тэнцэв.

📊Түүхий эдийн зах зээлд алтны ханш 4,328.45 ам.доллар/унц, мөнгө 69.10 ам.доллар/унц, WTI газрын тос 90.54 ам.доллар/баррель, Brent газрын тос 93.09 ам.доллар/баррель, байгалийн хий 3.19 ам.доллар/MMBtu, зэс 625.75 ам.цент/фунт байна.

🇲🇳Монголын хөрөнгийн биржийн 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн арилжаагаар нийт үнийн дүн 386.1 сая төгрөгт хүрч, зах зээлийн үнэлгээ 13.37 их наяд төгрөгөөр хэмжигдлээ. TOP-20 индекс 0.34 хувиар, MSE-A индекс 0.10 хувиар, FTI индекс 0.03 хувиар тус тус буурсан бол MSE-B индекс өөрчлөлтгүй байна.

📈Идэвхтэй арилжаанд “KHAN” хувьцаа үнийн дүн болон ширхэгээр тэргүүлсэн бол өсөлтөөр “JTB” 10.30 хувийн өсөлттэй, уналтаар “TAND” 14.88 хувийн бууралттай байлаа.

📊Глобал зах зээлд S&P 500 индекс 2.64 хувь, Nasdaq Composite 4.18 хувь, Dow Jones 1.35 хувь, Nikkei 225 индекс 1.31 хувиар тус тус буурсан бол FTSE 100 индекс 0.07 хувиар өсжээ.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь хөрөнгийн зах зээл, санхүүгийн орчин, макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг тогтмол нэгтгэн хүргэж байна.