“НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.
“Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал зохион байгуулагдлаа.
Хуралдаанаар Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн байгууллагын 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, байгууллага болон сангуудын 2025 оны санхүүгийн аудитлагдсан тайлан, ТУЗ-ийн хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлыг танилцуулав.
Мөн “Гарааны болон уул уурхайн бус жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих” хамтарсан хөтөлбөрийн явц, “Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан ХОС ТЗК” ХХК-ийн үйл ажиллагааны мэдээлэл, “Агро сити сан” байгуулахтай холбоотой танилцуулга болон “Нийслэлийн түншлэлийн сан Хувийн ХОС ТЗК” ХХК байгуулах асуудлыг хэлэлцлээ.
Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар байгууллагын засаглал, санхүүгийн сахилга бат, сангуудын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын бүтэц, санхүүжилтийн зохион байгуулалт болон Нийслэлийн хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг оновчтой эх үүсвэртэй холбох чиглэлээр холбогдох асуудлуудыг хэлэлцэв.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд төсвийн бус эх үүсвэр татах, санхүүжилтийн бүтэц боловсруулах, сангуудын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.