ДЦС-5 ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ДАРААГИЙН ҮЕ ШАТЫГ ШИЙДВЭРЛЭНЭ.

ДЦС-5 ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ДАРААГИЙН ҮЕ ШАТЫГ ШИЙДВЭРЛЭНЭ.

 

🇲🇳 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дулааны тавдугаар цахилгаан станц /ДЦС-5/ төслийн талбайд ажиллаж, төслийн хэрэгжилт, бэлтгэл ажил болон санхүүжилтийн явцтай танилцлаа.

✅ ДЦС-5 төсөл нь Улаанбаатар хотын эрчим хүч, дулааны өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. Тус станц ашиглалтад орсноор 100 мянган айлын цахилгаан, 40 мянган өрхийн дулааны хэрэгцээг шийдвэрлэх хүчин чадал бүрдэнэ.

➡️ Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва төслийг хугацаанд нь ашиглалтад оруулахад онцгой анхаарч, төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, газар чөлөөлөлт болон санхүүжилтийн ажлыг тасралтгүй зохион байгуулахаа онцлов. Мөн төслийн хоёр дахь санхүүжилтийг ирэх долоо хоногт шийдвэрлэхээр төлөвлөж буйг мэдэгдлээ.

✅ Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй уг төслийн төрийн түншлэгчээр нийслэл, хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” ХХК ажиллаж байна. Түншлэлийн гэрээний нийт хугацаа 27.5 жил бөгөөд үүнээс 2.5 жил нь барилга угсралтын үе шат, 25 жил нь ашиглалтын хугацаа байна. Барилга угсралтын ажлыг 2028 оны тавдугаар сард дуусгахаар төлөвлөжээ.

✅ ДЦС-5 төслийн санхүүжилтийн хүрээнд Нийслэлийн бондын 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. 🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК " ХХК нь “Нийслэлийн хөгжлийн сан Хувийн ХОС ТЗК” ХХК-иар дамжуулан төслийн компанийн хувьцаанд хөрөнгө оруулах ажлыг зохион байгуулж, Нийслэлийн санхүүжилтийн оролцоог ханган ажиллаж байна.