ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛД ӨГСӨН ХАРИУЛТЫГ БҮРЭН ЭХЭЭР ХҮРГЭЖ БАЙНА.

ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛД ӨГСӨН ХАРИУЛТЫГ БҮРЭН ЭХЭЭР ХҮРГЭЖ БАЙНА.

 

🇲🇳 Ерөнхий хяналтын сонсгол 2 дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголын үеэр Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Ж.Золжаргалын тавьсан асуултад “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн үйл ажиллагааны чиглэл, хууль эрх зүйн үндэслэл, хөрөнгийн зах зээлд гүйцэтгэж буй үүргийн талаар хариулт өглөө.

✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хүрээнд хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулж, сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхэлдэг.

➡️ Манай компани нь Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалт, хяналтын дор үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагын хувьд хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, шинэ төсөл, шинэ хөрөнгө оруулагч бий болгох, зах зээлийн оролцоо, багтаамжийг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллаж байна.

✅ Мөн компанийн үйл ажиллагаа нь хувийн хэвшлийн байгууллагуудтай шууд өрсөлдөхөд бус, харин хөрөнгийн зах зээлд бүрэн нэвтэрч амжаагүй нийтийн зориулалттай дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, бүсчилсэн хөгжлийн ач холбогдол бүхий төслүүдийг хөрөнгийн зах зээлтэй холбох, хөрөнгө оруулалтын шинэ боломж нээхэд чиглэж буйг онцоллоо.

➡️ Өөрөөр хэлбэл, "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь зах зээлийн одоо байгаа оролцогчдын боломжийг шахах бус, хөрөнгийн зах зээлийн нийт багтаамжийг тэлэх, шинэ төсөл, шинэ хөрөнгө оруулалтын урсгал, шинэ хөрөнгө оруулагч бий болгох замаар Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг бодитоор дэмжин ажиллаж байна.

https://www.facebook.com/reel/869082595755231