ГОВИЙН БҮСЭД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА.
Эрчим хүчний яамнаас Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд Дундговь аймгийн Мандалговь хот орчимд хэрэгжүүлэх 100 МВт орчим хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг зарлалаа.
Тус төсөл нь салхин цахилгаан станц болон Мандалговь дэд станцтай холбох цахилгаан дамжуулах шугамаас бүрдэх бөгөөд бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийн хэлбэрээр хэрэгжихээр төлөвлөгдөж байна.
Олон Улсын санхүүгийн корпораци /IFC/ нь төслийн бэлтгэл болон өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан шалгаруулалтаар техникийн, санхүүгийн болон хууль эрх зүйн чадавхтай оролцогчдыг тодорхойлох юм.
Сонгогдсон хөгжүүлэгч нь Диспетчерийн үндэсний төвтэй урт хугацааны цахилгаан худалдан авах гэрээ байгуулж, төслийг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлөөр хэрэгжүүлэхээр тусгагджээ.
Энэхүү төсөл нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төвийн бүсийн эрчим хүчний найдвартай байдлыг сайжруулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг эрчим хүчний салбарт татахад чухал ач холбогдолтой юм.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилт, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын чиглэлээр хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжилтийн боломжтой холбох, Олон Улсын хөрөнгө оруулагчид болон санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг![]()