НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН  ХӨТӨЛБӨРИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 50 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 50 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

 

🇲🇳 НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улстай хамтран ажилласны 50 жилийн ой энэ онд тохиож байна.

✅ Өнгөрсөн хагас зууны хугацаанд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын тогтвортой хөгжил, ногоон шилжилт, сайн засаглал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн билээ.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК " ХХК нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний шийдэлд үе шаттай шилжүүлэх, нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын систем нэвтрүүлэх, ногоон санхүүжилтийн боломжийг бодит төсөлтэй холбох чиглэлээр хамтран ажиллаж байна.

✅ Энэхүү хамтын ажиллагаа нь Нийслэлийн эрчим хүчний тогтвортой байдлыг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, Олон Улсын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хотын хөгжлийн бодит хэрэгцээнд чиглүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

🤝 НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамт олон болон Монгол Улсын хөгжлийн төлөө хамтран ажиллаж ирсэн нийт түншүүдэд 50 жилийн ойн баярын мэнд хүргэж, цаашдын хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсье.