ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН БОРЛУУЛАЛТ 65.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ.
Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ хамтран 2025 оны “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг тодрууллаа.
ТОП-100 аж ахуйн нэгжийн нийт борлуулалтын орлого 65.7 их наяд төгрөгт хүрч, Монгол Улсын ДНБ-ий 73 хувийг бүрдүүлжээ. Мөн улсын төсөвт 8 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, 85 мянган хүнийг ажлын байраар хангасан байна.
Эдгээр тоон үзүүлэлт нь хувийн хэвшлийн санхүүгийн чадавх, хөрөнгө оруулалтын нөөц, татварын оролцоо Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн үндсэн суурь болж буйг илэрхийлж байна.
Салбарын бүтцээр уул уурхай, олборлолт, худалдаа, санхүү даатгал, боловсруулах үйлдвэрлэл, мэдээлэл холбооны салбарын компаниуд тэргүүлж, Оюутолгой ХХК, Монголын Алт МАК ХХК, ХААН Банк ХК, Энержи Ресурс ХХК, Голомт Банк ХК эхний байруудад шалгарчээ.
Цаашид хувийн хэвшлийн энэхүү чадавхыг урт хугацааны санхүүжилт, хөрөнгийн зах зээл, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаатай уялдуулснаар эдийн засгийн өсөлтийг бодит төсөл, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын үр өгөөж болгон хувиргах боломжтой юм.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилтийн эх үүсвэр тодорхойлох, хөрөнгө оруулалтын бүтэц боловсруулах, хөрөнгө оруулагчид болон санхүүжүүлэгч байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна.