УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ АЯНГА ЦАХИЛГААНТАЙ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ.

УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ АЯНГА ЦАХИЛГААНТАЙ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ.


🇲🇳 Нийслэлийн Онцгой Байдлын газраас Иргэд, аж ахуйн нэгжүүд цаг агаарын нөхцөлтэй холбоотойгоор болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
✅ Гэр хорооллын айл өрхүүд гэр, хашаа, байшин руу борооны ус орохоос сэргийлж суваг шуудуугаа татах
✅ Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг сайтар хангах
✅ Гол, усны түвшин нэмэгдсэн тохиолдолд зөвхөн баталгаат зам, гүүрээр зорчих
✅ Зоорийн давхар, подваль зэрэг ус авах эрсдэлтэй хэсгийг хамгаалж, шаардлагатай тохиолдолд усыг соруулж шуурхай арга хэмжээ авах
➡️ Цаг агаарын сэрэмжлүүлэг, онцгой байдлын мэдээллийг тогтмол авч, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.