СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАВАН ТӨСӨЛД 19 КОМПАНИ ӨРСӨЛДӨНӨ.
🇲🇳Эрчим хүчний яам сэргээгдэх эрчим хүчний таван төслийн бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийг анх удаа аукцион хэлбэрийн нээлттэй, өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар өнөөдөр тодруулна.
➡️Урьдчилсан байдлаар нийт 115 компани сонирхлоо илэрхийлснээс 19 компани шаардлага хангаж, тус сонгон шалгаруулалтад оролцохоор болжээ.
✅ Энэхүү аукцион хэлбэрийн сонгон шалгаруулалт нь сэргээгдэх эрчим хүчний нэгжийн үнийг урьдчилан тогтоохгүй, төслийн бодит зардал, өртөг болон оролцогчдын өрсөлдөөнт саналд үндэслэн бүрдүүлэх зарчмаар хэрэгжихээрээ онцлог юм.
Ингэснээр Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний бодит үнэ тогтох, салбарын хөрөнгө оруулалтын өрсөлдөөн нэмэгдэх, хувийн хэвшлийн оролцоо болон ил тод байдал сайжрах боломж бүрдэнэ.
🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн төслүүдэд төсвийн бус эх үүсвэр татах, хөрөнгө оруулалтын удирдлага, төслийн санхүүжилтийн шийдлийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
➡️Ирэх өвлийн эрчим хүчний дутагдлыг нөхөхөд зөвхөн дотоодын шинэ эх үүсвэрүүд хангалтгүй бөгөөд БНХАУ-аас 80 мегаваттын шугам нээсэн ч чадлын дутагдал үүсэх эрсдэл хэвээр байгааг салбарын яам мэдээлсэн байна.
✅Иймд сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг аукцион хэлбэрийн өрсөлдөөнт зарчмаар хэрэгжүүлэх нь эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, Олон Улсын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, салбарын санхүүжилтийн шинэ боломжийг нээх ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Эрчим хүчний яам, Bloomberg TV Mongolia